Уйтгартай,,,

Яагаад ч юм дэндүү уйтгартай, ганцаардал гэж энийг л хэлэх байх. Хажууд минь хэн ч байхгүй юм шиг, эсвэл хэн ч байгаагүй юм шиг, үгүй ээ хэн ч ирээдүйд байхгүй мэт,,, Нэг тийм үзэн ядмаар, дахиж мэдрэмээргүй хатуу мэдрэмж. Гэхдээ энэ бүхэн цаг зуурын л зүйл гэдгийг би маш сайн мэднэ. Зарим хүмүүст хүсээд ч олдохгүй хэтэрхий төгс гэмээр хувь заяанд төрчихөөд ийм ч юм яриад сууж байх ч гэж дээ гэж өөрийгөө тайтгаруулах гэж оролдовч, бодохнээ хүн гэдэг байгаадаа хэзээ ч сэтгэл ханадаггүй, мунхаг амьтан юм. Бүтэн нэг өдөр тавилга, эд хогшилноос өөр зүйлгүй дөрвөн хананы дунд ганцаараа суухад л толгойд элдэв янзын эсэн шидийн бодлууд эргэлдээстэй. Эхлээд бодохоос өөр аргагүй асуудлуудынхаа тухай бодож, заримд нь байж болох олон гарц олж, үр дүнтэй...

Зүгээр л нэг аялгуу хэрнээ сонсох бүрт амьдралын минь аз жаргалтай нэгээхэн үед эргүүлэн аваачдаг болохоор, хэдэн мянган удаа ч хамаагүй цаг хугацааг огоорон сонсоод л баймаар,,, Сонсох бүртээ санаа алдаж, сэтгэлд минь уйтгар амтагддаг ч, дахиж хэзээ ч ирэхгүй тэр л мөчүүдийг нэхэн дурсах нь аз жаргал ч юм шиг. Үнэндээ миний дурласан тэр хүн л надад энэ аяыг сонсгож, сонсон суухдаа "БИ" хайр дурлалдаа мансууран явсан болохоор үгээр хэлж боломгүй сайхан мэдрэмжүүд, энэ аялгуутай хамт зүрх сэтгэлд минь тамгалагдан үлдсэн биз ээ. Хөгжим тоглуулагчаараа өдөр шөнөгүй хаана ч явсан сонсдог байсан ч, өнөөдрийг хүртэл нэрийг нь мэддэггүй байжээ. Санаандгүй байдлаар тоглуулагчин дээрх бүх дуунууд маань устахад, тэр хүн ч гэсэн миний амьдралаас хамтдаа...

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Эзэнгүй блог | Bloggerized by Эзэнгүй блог - Эзэнгүй блог | Эзэнгүй блог